Хамтдаа
-Гялгар уут хєрсєнд 60-500 хvртэл жилээр хадгалагдаж, элдэв химийн бодис ялгаруулан орчноо бохирдуулдаг байна Дэлгэрэнгүй»

Тэнгэр шиг бай

2008 оны 06-р сарын 06 Нийтэлсэн erdenebayar
Хамаг бvгдээр чамайг Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай! Хамгийн сайн хvмvvс гэж Хашгирч ерєєж байвч, тэнгэр шиг бай! Тэвчээр барагдаж, нєхєд чинь орхивч Тэнгэр шиг бай, мєнхєд амгалан...  Дэлгэрэнгүй»

Mozilla Firefox

2008 оны 06-р сарын 06 Нийтэлсэн erdenebayar
Заримдаа Mozilla Firefox, Internet Explorer-c удаан юм шиг санагддаг. Тэгвэл Firefox -оо хэд дахин хурдан болгох аргыг танилцуулъя. Хэрвээ та Internet Explorer хэрэглэдэг бол заавал Firefox татаж суулгахыг зөвлөж байна. Маш олон талаар IE-с давуу. Жишээ нь гэхэд Монгол хэл дээр болгож болно.  Дэлгэрэнгүй»

Хvн эхээс тєрєхдєє мєнгєтэй

2008 оны 05-р сарын 13 Нийтэлсэн erdenebayar
Хvн эхээс тєрєхдєє мєнгєтэй, баян цатгалан тєрдєггvй. Тэртээ тэргvй амьдралын vнэ цэнэ єєрєє тэр хvнийг мєнгєний харилцаанд оруулж, баян чинээлэг амьдрахаас аргагvйд хvргэдэг. Дэлхийд оюуны гайхамшигт ур чадвараа ашиглан, цаглашгvй их "хєрєнгєтэй болсон хэдэн зуун, мянган бизнесмэн бий. Тэдний нэг нь Билл Гейтс.  Дэлгэрэнгүй»

Европыг хоггvй болгосон ''ногоон цэг''-ийн лиценз

2008 оны 05-р сарын 13 Нийтэлсэн erdenebayar
Та хотоос гараад хаашаа ч хамаагvй, Биокомбинат эсвэл Баянзvрхийн тийшээ, эсвэл Шарга морьт руу яваад нэг vзээрэй. Энэ хавийн газрыг гялгар уутаар бvтээж байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл яах аргагvй тєрнє. Хєдєєгийн сумын зvvн урд талын довцог бут цєм гялгар уутан бvтээлэгтэй. Нэг ийм яриа байдаг даа. "Замын-Vvд явах зам аль вэ гэхэд тєєрєх юмгvй ээ, пижvний шил дагаад давхиад бай" гэдэг. Дэлгэрэнгүй»

“ Цэмцгэр хот ” төслийн үйл ажиллагаа

2008 оны 04-р сарын 15 Нийтэлсэн erdenebayar
Аймгийн Оюутны Холбоо болон ‘Ирвэс’ лицей сургуулийн 10а ангийн хамт олны хамтран хэрэгжүүлж байгаа “ Цэмцгэр хот ” төслийн үйл ажиллагаа Эрүүл ахуйн сургалт - 1. 9-11 сурагчид хамрагдана /Анги бүрээс 1хүүхэд/ 2. Хүүхдүүдийг идэвхжүүлэх тэмцээн уралдаан Хөрөнгө босгох сургалт - 1. 9-11 сурагчид хамрагдана 2. Хүүхдүүдийг идэвхжүүлэх тэмцээн уралдаан Миний гэр–Миний сургууль - Орчны эрүүл ахуй ба байгаль орчны уралдаан чиглэлээр 9-11 ангиудын дунд Эссэ зохион бичлэг - Орчны эрүүл ахуй ба байгаль орчны Гар зургийн уралдаан чиглэлээр 9-11 ангиудын дунд Дэвжээ - 1. 1 сургуулийн 9-11 ангиудын хооронд 2. 7 сургуулиудын хооронд АХА - 1. Орчны эрүүл ахуй ба байгаль орчны чиглэлээр 9-11 ангиудын дунд 2. 7 сургуулиудын хооронд Өдөрлөг - 1. Гар бөмбөг тэмцээн 2. Ангиудын нэрэмжит ХС-дыг байрлуулж, ЭБ сумын ЗДТГ-т хүлээлгэн өгөх

Гарын шуурхай товчлуурууд

2008 оны 04-р сарын 14 Нийтэлсэн erdenebayar
Microsoft –ийн үндсэн шуурхай товчлуурууд • Windows Logo – Start цэсийг гаргаж ирэх, нуух • Windows Logo+BREAK – Системийн төлөв байдлыг харуулах System Properties цонхыг нээнэ.  Дэлгэрэнгүй»

Хайр

2008 оны 04-р сарын 13 Нийтэлсэн erdenebayar
Нэгэн арал дээр уйтгар гуниг, баяр баясгалан, атаархал, хайр гээд хүний зан чанарууд аж төрдөг байж гэтэл нэгэн өдөр арал шатаж тэд амь амиа бодон завь олон аралаас зугтаацгааж гэнэ, харамалстай нь хөөрхий хайр сэтгэлд завь олдсонгүй. Хайр усанд живэх шахан сэлж байхдаа уйтгар гунигтай таарч түүнээс завиндаа суулгахыг гуйсан ч уйтгар гуниг би гунигтай байгаа болохоор ганцаараа баймаар байна гэжээ. Мөн баяр баясгалан " Чи миний баяр жаргалтай мөчүүдийг хийчихнээ" гээд бас авсангүй. Харин атаархал түүнд хүмүүс тэмүүлдэгт нь атаархаж түүнийг авахаас татгалзав. Харин нэгэн өвгөн түүнийг завиндаа суулган эрэгт хүргэж өгөв. Хайр түүнд талархаад хэн гэдгийг асуувал цаг хугацаа гэж хариулжээ. Цаг хугацаа л зөвхөн хайр ямар агуу гэдгийг мэддэг гэнэ.

Гаж Жишигvvд

2008 оны 04-р сарын 11 Нийтэлсэн erdenebayar
Надад нэг мєрєєдєл бий. Би хэзээ нэгэн цагт миний хvv арьсныхаа єнгєнєєсєє бус хийсэн хэргээсээ болж шоронд суух сайхан vе ирнэ гэж мєрєєддєг…Мартин Лютер Кинг  Дэлгэрэнгүй»

Бид хийхгүй бол хэн хийх вэ? Найзуудаа

2008 оны 04-р сарын 11 Нийтэлсэн erdenebayar
Жилээс жилд гадаад дотоодын жуулчид жуулчлан ирэх нь ихэсч буй үед Цэцэрлэг хот маань газраар хог нь хөглөрч, тэнгэрээр утаа хөшиглөн байгаа нь хүүхдүүд бид сэтгэлийг эмзэглүүлж байна. Дэлгэрэнгүй»

Эрүүл ахуй байгаль орчин

2008 оны 04-р сарын 10 Нийтэлсэн erdenebayar
Хог хаясан хүн өөрөө хог Ёс заншлаа мэдэхгүй хүн үхэртэй адил  Дэлгэрэнгүй»

Эрүүл ахуй байгаль орчин

2008 оны 04-р сарын 10 Нийтэлсэн erdenebayar
Манай Монгол улс 1990 оноос хойших жилүүдэд маш амжилттайгаар хөгжсөөр өнөөг хүрсэн билээ. Улс орон хөгжихийн хэрээр үйлдвэр , уурхай, машин тэрэг , ихэссээр байгаа нь манай улсад хог хаягдал , агаарын бохирдолт гэх мэт хүмүүсийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүд юм. Дэлгэрэнгүй»

Эрүүл ахуй байгаль орчин

2008 оны 04-р сарын 10 Нийтэлсэн erdenebayar
Манай Монгол улс 1990 оноос хойших жилүүдэд маш амжилттайгаар хөгжсөөр өнөөг хүрсэн билээ. Улс орон хөгжихийн хэрээр үйлдвэр , уурхай, машин тэрэг , ихэссээр байгаа нь манай улсад хог хаягдал , агаарын бохирдолт гэх мэт хүмүүсийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүд юм. Дэлгэрэнгүй»

Эрүүл ахуй байгаль орчин

2008 оны 04-р сарын 10 Нийтэлсэн erdenebayar
Өнөөгийн дэлхий дээрх хүн толгойтон бүхэнд тулгараад байгаа хамгийн чухал асуудал бол байгаль орчны бохирдол. Байгаль орчин гэгч нь амьдралыг тэтгэгч амьд бурхан юм. Энэ бурханыг шүтэж, хайрлан, хамгаалж түүний үр өгөөжийг хүртэж байх нь хүн бүхний ариун дээд хүслэн мөн.... Гэвч сүүлийн үед хүн гэгч он цагийн сүүдэр энэхүү бурханы үр өгөөжийг зөв хэрэглэж чадалгүй шунаг сэтгэлээр хандан түүнийг хилэгнүүлэн одоогийн байдалд хүргээд байна. Иймд би “Эрүүл ахуй. байгаль орчин” гэсэн эссэ бичсэний учир нь: -Өнөөгийн байдлыг хүүхдүүд бид зүгээр харалгүй балчир ч гэсэн хүмүүсийн адил үүнээс гарах арга зам хайж үүнтэй тэмцэх хэрэгтэй гэсэн бодол минь намайг эзэмдсэн юм. Яавал бид байгаль орчноо онгон байдалд нь буцаан үр хойчдоо үлдээх вэ? ……..Хүн бүхний сэтгэлгээг уг үндсээр нь өөрчилж эх орон энэ л байгалиа гэсэн сэтгэлийг зүрхэнд нь хадах хэрэгтэй. …….Хүн бүхний сэтгэлгээнд мөнгө гэсэн халдварт вирус асар хурдтайгаар тархан халдварлаж монгол хүний зан заншил, тусч хүнлэг, үнэнч шударга занг устгаж , шунаг сэтгэлийг өдөөн бадрааж, хар тамхинд донтогч адил болгожээ. …….”Хорыг хороор” гэгчээр энэ бүх хүнийг элсэн цөлд аваачин хаявал тэр цагт сая нэг мөнгө гэдэг вирусыг ялж , ухаан санаагаа эргүүлж авч байгаль орчноо гэсэн сэтгэл нь ундрах байх. Өвөг дээдэс минь эрт дээр үеэс байгалиа онгон байдлаар нь хадгалж бидэнд өгсөн. …….Өвөг дээдэс маань үр хүүхэддээ энэ гэзраас мод огтлох, мөчрийг нь таслах , усанд нь бузар юм оруулах, хамаагүй булгийн тархинд гарвал лус савдаг хилэгнэнэ гэж сургамжилж байсан нь байгаль хамгаалахад чухал ач холбогдол өгсөн. Гэвч энэ уламжлал одоо устаж үгүй болсон гэхэд хэлсдэхгүй.Энэ уламжлалыг дахин сэргээх нь байгаль орчноо хамгаалах хамгийн чухал арга болой. ………Мөн нэг арга нь модыг түлшиндээ бага хэрэглэж оронд нь аргал , өтөг , шахмал түлш, хожуул , гишүүг ихээр хэрэглэж гадагшаа банз экспортлолгүй модоо хайрлан, говьд ихээр мод тариалан цөлжилтийг зогсоовол энэ аргын үр дүн. Гэхдээ “Ганц мод гал болдоггүй “ “Ганц хүн айл болдоггүй” гэгчээр онгон байгаль байгаад эрүүд ахуй үгүй бол тэр нь дороо л үгүй болно. Эрүүл ахуй гэдэг том хүрээнд ухамсартай бие хүн , бие хүний үйл ажиллагааг хамруулан авч үзнэ. Эрүүл ахуй , байгаль орчин хоёрыг бие биенээс нь салгавал өрөөсгөл ойлгот юм. Манай улсыг 1997 оноос өмнө гадаадынхан алтан дээр суусан гуйлгачин гэж байсан бол одоо шороон дээр суусан гуйлгачин гэж нэрлэдэг нь үнэн. Бид 11 жилийн дотор байгалиа оронгоор нь эргүүлж хаясан. …..1997 оны ашигт малтмалын цоорхой хуулийг гаргасны улмаас гадаадын зальт этгээдүүд монголын минь баялгыг юу ч үгүй хоосолчихоод татвар шимтгэл юу ч төлөлгүй явсан. Энэ мэт цоорхой хууль гаргасан хүмүүс байгаа баялаг байгалиа хамгаалдаггүй байж байгалыг дахин сэргээнэ гэлэг нь алганы хонхорхойгоо хазахтай адил. Иймэрхүү юмнууд шиг эх байгалиа сүйтгүйзэй Хүмүүн 3-р сургууль 11г анги

Уриалга

2008 оны 04-р сарын 10 Нийтэлсэн erdenebayar
Уриалга Арын сайхан хангай гэж ярьж, бичдэг хэдий ч хүмүүс бидний өөрсдийн ухамсаргүй үйл ажиллагааны улмаас ой мод минь шатаж, гол мөрөн минь ширгэж, гуу жалга минь хогоор дүүрчээ. Энэ нутгийн ирээдүйн эзэд болсон анд найз нараа “Цэмцгэр хот” төслийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцон, орчны эрүүл ахуйг сайжруулах, байгаль орчныг хамгаалахад та бүхний чин сэтгэлийн туслалцаа, хүчин чармайлт, ухамсартай үйл ажиллагаа нэн чухал байна. Өөрсдийн дуу хоолой, бүтээлч сэтгэлгээгээрээ биднийг дэмжин, хамтран ажиллахыг уриалж байна. Хоггүй эрүүл орчны төлөө хамтдаа “ Ирвэс ” лицей сургууль 10а ангийн хамт олон